С.Одонтуяа: Хэдэн эмэгтэй улс төрчдөө хэлсэн үгээр нь шүүж, нухчин дарж байна
Цахим хөгжил, харилцааны холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдаж байна. Түүнийг хэлсэн үгийнх нь төлөө албан тушаалаас нь буулгаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Хэдэн эмэгтэй улстөрчдөө хэлсэн үгээр нь шүүж, нухчин дарж байх хойгуур эрчүүд улс төрийн эрх мэдлээ эдийн засгийн эрх мэдэлтэйгээ хавсруулж, хэдэн зуун тэрбумаар нь байгалийн баялгаа цөлмөж, иргэдээ яаж ядуу амьдруулж болдгийг яруу тодоор харуулж ОЛИГАРХЖСАН АРДЧИЛАЛ-ыг мандуулж байна шүү" хэмээн бичжээ.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20