Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлага гаргалаа
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сүүлийн 20 хоногт Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой асуудлаар чуулган, байнгын хорооны хурал дээр мэдээлэл хийж байсан. Тухайлбал, Хөгжлийн банкинд хамаарал бүхий этгээдүүдээ томилж, улмаар Чингисхаан банкиар дамжуулан 40 тэрбум төгрөгийн хохирол Хөгжлийн банкинд учруулсан, улмаар Засгийн газраар баталгаа гаргуулах гэж байгаа тухай мэдээлсэн юм. Мөн Монголбанкны Бичил санхүүгийн зээлийн хөгжлийн сангаас зээл авсан гэх мэт асуудлыг хэлж байсан юм. Тэрээр өнөөдөр дахин мэдээлэл хийж, Сангийн сайд Б.Жавхланг огцруулах, АТГ-т шалгуулахыг Ерөнхий сайдаас шаардав.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.11.09