Монгол охид Дэлхийн дэвжээнд амжилт үзүүллээ
2022.10.31

Монгол охид Дэлхийн дэвжээнд амжилт үзүүллээ

Монгол Улсын эмэгтэй баг маань 3Х3 сагсан бөмбөгийн Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Анхны эмэгтэй мэргэжлийн "УБ Амазонс" клубээ найз нөхдийн хамт байгуулаад 4 жил болжээ.

Энэ богино хугацаанд тасралтгүй өсөн хөгжиж, дэлхийн дэвжээнд амжилт үзүүлж байгаа охиддоо, дасгалжуулагч нартаа дахин баяр хүргэе!