2022.10.20
С.Чинзориг: Шүгэл үлээлгүүлэгчийн нэр төр, эрхийг хамгаалсан зохицуулалт байх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.20\ нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Энэ хуулийг харахад шүгэл үлээгчэээ хамгаалсан хуулийн төсөл байна. Хүн хэрэгт шалгагдлаа гэхэд нийгмээрээ урьдчилаад яллачихдаг. Тэр хүнийг дахиж цагаатгах, босох, нэр төрөө сэргээлэхгүйгээр болгочихож байна шүү дээ. Ийм байдал нэлээн газар авчих вий миний хувьд болгоомжилж байна. Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах, баталгаажуулахтай холбоотой байгаагаас цаана нь шүгэл үлээлгүүлээд байгаа иргэн, байгууллагын эрхийг хамгаалах, нэр төрийг нь сэргээх зүйл энэ хуульд алга.
Аливаа зүйл хоёр талын хамааралтай байдаг. Нэг нь шүгэл үлээнэ. Нөгөө нь шүгэл үлээлгүүлж байгаа болно. Шүгэл үлээлээ гээд ярьдаг. Шүгэл үлээлгүүлсэн нэгнийг чинь нийгмээрээ Монголд амьдрах, аж төрөх нүүргүй урьдчилаад яллачихдаг. Эрхийг нь хамгаалдаггүй, нэр төрийг нь сэргээдэггүй. Шүгэл үлээлгүүлээд байгаа хүний эрхийг хамгаалах, нэр төрийг нь сэргээхтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулж болохгүй юм уу?
Хуулийн үйлчлэх хүрээг нь хязгаартай тогтоож болохгүй юу? Тодорхой асуудлаар жишээлбэл үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэдэг юм уу хязгаарыг нь хумьж болох уу?
Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.