2022.10.19
Гандантэгчэнлин хийд орчмын айл өрх төвийн шугам сүлжээнд холбогдох бэлтгэлээ хангаж байна
Энэ онд Баянгол дүүрэгт улсын төсвийн 71.8 тэрбумын хөрөнгөөр 53 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх санхүүжилтийг Х.Ганхуяг гишүүн батлуулж чадсан юм.
Үүний нэг нь Гандантэгчэнлин хийд орчмыг Үндэсний соёл, аялал жуулчлалын бүс болгох төсөл байсан.Тэрээр "Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчмын айл өрхийг инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох зураг төсөв “УБ дулаан сүлжээ” ТӨХК, Нийслэлийн онцгой байдлын газар, УБ цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иудаар зөвшилцлийн шатан дээрээ явж байна. Зураг төсөв эцэслэн батлагдсанаар улсын төсвийн нийт 24 тэрбум төгрөгийн санхүүжилттэй дүнгээр айл өрхийг шугам сүлжээнд холбох ажлыг хийнэ" гэж байсан.
Тэгвэл энэ үг ажил хэрэг болж Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийдийн баруун урд хэсэг, Орхоны талын төвийн шугам сүлжээнд холбогдох хүсэлтээ өгсөн, ажлын зураг нь батлагдаж, холбогдох бэлтгэлээ хангаж буй айл өрхүүдээр ажлын хэсэг газар дээр нь очин танилцаж, холбогдох мэргэжлийн зөвлөгөөг өглөө.