2022.10.17
Сурагчид хариуцлагатай сонгогч байх талаар мэдлэгээ нэмэгдүүлж байна
Сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь аймаг бүрт сургагч багш бэлтгэсэн.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Машбат, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар сургагч багшаар бэлтгэгдэж “Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт 3 үндсэн модулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөө Сонгуулийн ба сонгох, сонгогдох эрх, Сонгуулийн үйл явцыг олгох нь, Хариуцлагатай сонгогч байх нь сэдвийн хүрээнд 2 өдөр үргэлжилнэ.
- Сургалтад Мөрөн сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хамрагдаж байна.
- Сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг оролцлоо Тэрээр хэлсэн үгэндээ: “...Залуусын оролцоо нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж хүчтэй дуу хоолой болж чаддаг. Тиймээс залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Харин хариуцлагатай сонгогч байх нь хамгийн чухал хэмээн онцлоод залууст амжилт хүслээ...”
- Тус сургалт "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) хамтран зохион байгуулж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn