2022.10.14

Ё.Баатарбилэг: Эрүүл мэндийн боловсролд зориулсан хөнгөлөлт урамшуулал, санхүүжилтийг олгох боломжтой юу

УИХ-ын чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонслоо.

Гишүүд тус асуулгын талаар асуулт асууж байр, сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн биеийн тамир спортоор хичээллэх, нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир гэх агуулгаар бялдаржуулах клуб болон фитнесээрхичээллэж буй хүмүүст хөнгөлөлт үзүүлэх асуудал яригдаж байсан. Төсөв дагасан хуулиар Даатгалын сангаас санхүүжих боломжгүй болсон. 20,30 жил ЭМД төлөөд яваад байдаг. Үүнийхээ хариуд төрөөс ямар нэг дэмжлэг байдаггүй. 

Өөрсдийн эрүүл мэндэд анхаарч бялдаржуулах клубт явж буй хүмүүст, Эрүүл мэндийг дэмжих сангаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх боломж байна уу. Эрүүл мэндийг дэмжих сангийнхаа санхүүжүүлэх журамд өөрчлөлт оруулбал яадаг юм бол?

Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө бүрдүүлэлт нь архи согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварын тодорхой хувиар санхүүждэг. Онцгой албан татвар нэмэгдэж буйтай холбогдон санхүүжилт ч дагаад нэмэгдэж байгаа. Үүнийхээ тодорхой хувийг Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд, Эрүүл мэндийн сайдтайгаа хамтраад  нийтийн биеийн тамирын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тал руу нь зохицуулалт хийвэл яадаг юм бол. Үүн дээр ямар байр суурьтай байна?

Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулт өглөө