2022.10.11
Хонгор-Салхитын хатуу хучилттай автозамын барилын ажил 70 хувьтай байна
Дархан-Уул аймгийнхаа улсын чанартай болон орон нутгийн замын төслүүдэд анхаарал хандуулан ажилласаар байгаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хонгор-Салхитын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэж буй "Түвшин гэгээ" ХХК-ийн ажлын явцтай танилцлаа.
Нийт 13.2 км урттай уг замыг энэ 11-р сард хүлээлгэн өгөх бөгөөд одоогоор 8.9 км асфальт бетонон хучилтыг бүрэн тавьжээ.
Цементийн хомсдолоос шалтгаалан хучилтын ажил хоцорсон хэдий ч гүйцэтгэгч компани ажлаа гэрээний хугацаандаа багтаан хүлээлгэн өгөхөө амлалаа.