Төрийн албан хаагчийн шалгалт энэ долоо хоногт орон даяар эхэлнэ
2009.12.07

Төрийн албан хаагчийн шалгалт энэ долоо хоногт орон даяар эхэлнэ

Орон нутгийн төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор хөдөө орон нутаг ажиллах сонирхолтой иргэдээс энэ сарын 10, 11, 14-ны өдрүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг авахаар болжээ. Шалгалт өгөхийг хүссэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-тай танилцсан байх ёстой аж. Түүнчлэн бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээх юм байна. Ингээд шалгалтад орохоор ирэхдээ дараах материалыг бүрдүүлэх юм байна. Үүнд,

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 4 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр багтаж буй юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад болон сумын Засаг даргын Тамгын газар зэрэг нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах сорилын шалгалтыг энэ сарын 19-ний өдөр Улаанбаатарын цагаар 09,00 цагт орон даяар нэгэн зэрэг эхлэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.