2022.09.23
Иргэдийн тайван хуран чуулах эрхийн эрх зүйн орчны хэрэгжилтийг үнэлнэ
ХЭҮК-ын гишүүд болон нийслэл, дүүргийн удирдлагууд тайван хуран чуулах эрх чөлөөний асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос иргэдийн тайван хуран чуулах эрхийн эрх зүйн орчны хэрэгжилтийг үнэлж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 22 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд нийслэл болон дүүргүүдийн удирдлагуудын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан чиг үүргийг гүйцэтгэж буй байдал, анхаарах асуудал, эрх зүйн зохицуулалт оновчтой эсэх тал дээр санал солилцох уулзалт 2022 оны 09 дүгээр сарын 22-нд боллоо.
Уулзалтад ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Г.Нарантуяа, Б.Энхболд болон нийслэл, дүүргийн Засаг дарга, орлогч дарга, хуулийн хэлтсийн дарга нар оролцлоо.