![ХЭҮК-оос Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээчдийг хүлээн авлаа](http://enkhamgalan.mn/media/news/original/2022/09/15/0f6548da6521573c2b87c3ee2eed0b95.jpg)
2022.09.15
ХЭҮК-оос Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээчдийг хүлээн авлаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч “ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ҮЕД ХУУЛЬ САХИУЛАХАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ" сургалтыг цагдаагийн алба хаагчдын дунд зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, гишүүн С.Дондов, Б.Энхболд, Г.Нарантуяа болон Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институцийн Хүний эрхийн албаны хүний эрхийн шинжээч Павел Хацук, Хууль, хэв журам сахиулах олон улсын зөвлөх Гери Вайт нарыг хүлээн авч уулзлаа.