ДОРНОД: Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна
2022.09.15

ДОРНОД: Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна

ХЭҮК-ын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт болон “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-т хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд тус тус хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Хан-Уул цогцолбор сургууль, Баянтүмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байруудад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Ажлын хэсэгт Комиссын гишүүн, Хууль зүйн доктор /PhD/ Д.Сүнжид, ХЭССХ-ийн дарга Л.Уянга, ГМШХ-ийн дарга Г.Ууганбаатар, ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, референт Д.Ариунбилэг, О.Тодбулаг, ажилтан Д.Амаржаргал, Б.Гантулга нар ажиллаж байна.