Д.Сарангэрэл: Манай орон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуультай ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл тэтгэврийн шинэчлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Одоогоор Монгол Улсын хувьд бүрэн хуваарилалтын тогтолцоогоор явж байна. Манайх шиг цалин багатай улсын хувьд энэ тогтолцоо нь нийгмийн даатгалын санг дампууруулах эрсдэлтэй. Улмаар ахмадуудад тэтгэврээ тавьж чадахгүйд хүрэх боломжтой. Өнөөдөр хэдийгээр хүн амын дийлэнх нь цалин багатай боловч цөөнх хэсэг нь маш өндөр цалинтай байна. Гэсэн хэдий ч энэ хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хязгаар нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 4.2 сая төгрөгийн шимтгэл төлж байна. Монгол Улс нэрийн данстайн зэрэгцээ хуультай орон.
Манай улсад Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хүчин төгөлдөр хэр нь үйлчилдэггүй хууль байдаг. Энэ хууль нь өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй. Одоогийн байдлаар танхимд 85, цахимаар 50 хүний бүрэлдэхүүнтэй томоохон хэлэлцүүлгийг нийгмийн даатгалын тогтолцооны чиглэлээр ажиллаж байгаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл хийж байна. Та бүхнийг Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцооны түвшинд тохирох олон улсын туршлагад суурилсан шийдвэр гаргахад өөрсдийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлж хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна.
Миний хувьд УИХ-ын парламентын гишүүнээр гурав дахь жилдээ сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаандаа хоёр удаа хоёр өөр чиглэлийн Эрүүл мэндийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар сонгогдон ажилласан. Одоогоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод удаагүй байна. Гурван чиглэлийн салбарын сайдаар ажиллах хугацаандаа парламентын гишүүний хувьд нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр 2012 оноос хойш байнга ажиллаж байгаа.
2012-2016 онд парламентын гишүүн байхдаа Бүгд Найрамдах Польш Улсад нийгмийн бодлогын байнгын хороонд тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар судалж байсан. Энэ нь нэг талаараа ойр боловч шинээр томилогдож байгаа сайдын хувьд хол салбар юм. Нийгэм болон УИХ, парламентын түвшинд нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлттэй холбоотой янз бүрийн байр суурь ажиглагдаж байна” гэсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn