УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймагт томилолтоор ажиллаж байна.
Энэ хүрээнд Баянхутаг суманд ажиллаж, сумын удирдлагуудтай ирэх жилийн төсвийн төсөлд суулгасан бүтээн байгуулалтын санал, "Эргэх холбоо-52" иргэдээ сонсох уулзалтын үр дүн, цаг үеийн асуудлаар хэлэлцэж, аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа шинээр эхлүүлсэн зарим ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
Тухайлбал, өнгөрсөн 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр Улсын төсвийн 829 сая төгрөгийн дүнтэй 40 ортой, хоёр давхар, 600 мкв дотуур байрны барилгыг “Манагал констракшн” ХХК эхлүүлж мөн оныхоо 11 дүгээр сард хүлээлгэж өгөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, өнгөрсөн хавар, зуны урин дулаан цагт ажлаа гүйцэтгээгүй орхигдуулсан, захиалагчийн хяналт тавьж буй ГХБХБГ-аас хэд хэдэн зөрчил илрүүлж, барилгын зарим ханыг буулгаж шинээр бариулжээ.
Одоогоор гүйцэтгэгч компаний зүгээс 16 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж сүүлийн 7 хоногийн турш ажиллаж буйг талбайн инженер мэдэгдлээ. Иймээс тус компанийг ажлаа даруй чанартай гүйцэтгэх тал дээр захиалагч- Аймгийн ЗДТГ-ыг сайтар анхаарах, хяналт тавьж ажиллахыг уламжлав.
Мөн тус сумын Эрүүл мэндийн төвийн засвар үйлчилгээтэй танилцаж, сумын удирдлагуудаас дэвшүүлсэн саналыг хүлээн авлаа.
Энэ жил тус суманд Усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, Шинэ суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох ажлууд шинээр хийж байна.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.12.06