УИХ-ын дарга өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана
2009.11.20

УИХ-ын дарга өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар энэ сарын 21-ний бямба гаригт Багануур, Налайх дүүрэгт ажиллана.

Тэрбээр энэ үеэр Багануур дүүргийн “Багануур” хувьцаат компани, Налайх дүүргийн “Бласт” ХХК-ийн үйл ажиллагаа, хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн нөхцөл байдалтай танилцана. Мөн Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станц, Диспетчерийн үндэсний төвийн ажилтай танилцаж, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ”, “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” компаниуд, Эрчим хүчний газрын ажилтнуудтай уулзах юм.
УИХ-ын даргыг нийслэлийн дүүргүүдэд ажиллахад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Бадамсүрэн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт, нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт болон албаны бусад хүн, хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид дагалдан явна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.