Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ой тохиож байна
УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Алтанбулаг сумын сургуулийн 80 жилийн ойн баярт оролцлоо. Тус сургууль нь анх 1940 онд Бор-Өндөр сумын бага сурууль нэртэйгээр байгуулагдаж байжээ.
Өнөөдөр 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа уг сургуулийн барилгыг 1961 онд БНАСАУ-ын хөрөнгөөр барьж Ким Ир Сены нэрэмжит сургууль болгосон байна. Сургууль байгуулагдсан цагаасаа хойш 7000 гаруй хүүхдэд дунд болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлжээ.


Сумын сургуульд одоогийн байдлаар 451 хүүхэд суралцаж байна. УИХ-ын гишүүн Ц.Тувааны санаачилгаар 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр сургуулийн бүх ангийн ширээ сандлыг шинэчлэн, сургалтад ашиглах зөөврийн компьютер, проектороор хангахаар болсон билээ.


Холбоотой мэдээ
2025.02.21
2025.02.20
2025.02.19