2022.06.28
Дэлгэрхаан суманд "Сумын хөгжил: инженерийн дэд бүтцийн хангамж" төслийн ажлыг эхлүүллээ
Уг төслийг улсын төсвийн 4,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2023 онд "Төв төгөл" ХХК гүйцэтгэхээр шалгарч, ажлаа эхлүүлж байна. Төслийн хүрээнд гүний 2 худаг, 2000м гадна цэвэр усны шугам, 1600м дулааны шугам, 1500м гадна бохир усны шугам, 2х25м3 цэвэрлэх байгууламж болон 1000м авто зам, явган ба дугуйн зам, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.
Төв аймгийн хэмжээнд 2022 онд Баянчандмань, Борнуур, Дэлгэрхаан, Сэргэлэн, Эрдэнэ зэрэг 5 суманд "Сумын хөгжил: инженерийн дэд бүтцийн хангамж" төсөл хэрэгжиж эхэлхээр шаардагдах санхүүжилт улсын төсөвт тусгагдсан. Мөн 6 суманд хийгдэхээр зураг төсвийн ажил хийгдэж байна. Энэхүү төсөл хэрэгжснээр иргэд сум, орон нутагтаа ая тухтай амьдрах, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлэх орчин нөхцөл бүрдэх юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn