
2022.08.10
Богдхан уулын дархан цаазат газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо
Зөвшөөрөгдсөн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан Эрхэт капитал ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо.
Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран дүүргийн 11-р хороо Богдхан уулын дархан цаазат газар ажиллалаа.
Иргэд дархан цаазат газрыг ухаж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаарх гомдлыг хүргүүлж, хамтарсан баг шалгалтын ажиллагаа ийнхүү явуулсан байна.