Сонгинохайрхан дүүрэгт энэ намар 2 цэцэрлэг ашиглалтад оруулна
Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүргийн хоёр бүтээн байгуулалтын ажилтай сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа.
Эхний цэцэрлэг нь 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын нөхцөл байдал, төсөв мөнгөний хүрэлцээ зэргээс шалгаалан өнөөдрийг хүртэл ажил удааширчээ.
Мөн энэ цэцэрлэгээс болон урд хэсэгт нь баригдаж байгаа сургуулийн барилгын цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй болсон байна. Газар дээр нь ажилласан ажлын хэсэг эрчим хүчний яамтай хамтран ажилласнаар цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 сард эхлүүлэх боломж бүрдүүлж байна.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их төвлөрөл үүсгэж байгаа Содон хороолын баруун талд нэг цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компанитай ярьж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлээр боломжтой бүх хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Холбоотой мэдээ
2024.11.05
2024.11.04
2024.11.04