Уругвай улсад суух Элчин сайд Ш.Батцэцэг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ
Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг тус улсын Ерөнхийлөгч Луис Лакайе Поуд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
Энэ үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгч Л.Лакайе Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух анхны Элчин сайд болж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсжээ.