УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Баянгол сумын 5 иргэн БНСУ-д туршлага судална
2022.07.19

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Баянгол сумын 5 иргэн БНСУ-д туршлага судална

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймгийн сумдын онцлог, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан, ажлуудыг санаачилж хэрэгжүүлж, аймгийн гадаад харилцааг өргөжүүлж, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг экспортлох,  эдийн засгийн эргэлтэд оруулах, ард иргэдээ ажилтай, орлоготой, эдийн засгийн хувьд тогтвортой байлгах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Тухайлбал Баянгол суманд “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төв” байгуулах ажлыг санаачилсан. Төвийн барилгын үйл явц үргэлжилж байгаа юм. Ингэснээр тус төв энэ жилдээ багтаж үйл ажиллагаагаа эхлүүлнэ.  

Мөн тэрээр сум орон нутагт хэрэгтэй боловсон хүчин бэлтгэх ажлын хүрээнд Баянгол сумын түүхт 90 жилийн ойгоор тус сумын 5 иргэнийг БНСУ-д туршлага судлуулахаар боллоо.