2022.07.04

Дорноговь аймаг Япон Улсын Шизуока мужтай хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна

Дорноговь аймаг Япон улсын Шизуока мужийн хамтын ажиллагаа өнгөрсөн 2 жилийн хугацаанд түр зогсож, 10 жилийн ойгоо цахимаар тэмдэглэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, Япон улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын Өмнөд Солонгос улс дахь салбарын дарга Такахаши Макото, Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Г.Эрдэнэхатан нарын хамт /2022.07.02/-нд албан уулзалтад оролцлоо.

Өнгөрсөн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллаж байсан бөгөөд хамтын ажиллагаа үргэлжлэн ирэх 10 дугаар сард Дорноговь аймгийн ахлах ангийн сурагчид Япон улсын Шизуока мужид аялж, Төрийн захиргааны албан хаагчийн богино хугацааны сургалтыг хэрэгжүүлэхээр боллоо. Мөн цэвэрлэх байгууламжийн чиглэлээр Япон улсын Шизуока мужаас холбогдох мэргэжилтнүүд Дорноговь аймагт ирж “Чандмань-Илч” ОНӨХХК-д 2 сарын хугацаатай ажиллана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn