2022.07.18
Хэрэгжилтэд хяналт тавин ажиллав
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Туул голын сав газрын захиргаанаас баяр наадмын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүлийн хуваарь гарган 12 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт тавин ажиллалаа.
Тодруулбал “Аж ахуйн нэгж ус асгаж байна” гэх иргэний цахим сүлжээнд байршуулсан гомдол мэдээллийн дагуу шалгахад “The one center” нэртэй худалдаа, үйлчилгээний төвийн өргөтгөлийн барилгын дээврийн ус зайлуулах хоолойноос гарсан ус болохыг тогтоосон байна.