Барилгын материалын үнийн өөрчлөлтийн магадлалд хамрагдаагүй ААН-ийг 7-дугаар сарын 28 хүртэл бүртгэнэ
2022.07.08

Барилгын материалын үнийн өөрчлөлтийн магадлалд хамрагдаагүй ААН-ийг 7-дугаар сарын 28 хүртэл бүртгэнэ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийн тооцох журам”-ын дагуу материалын үнийн өсөлтийн тооцож магадлалаар баталгаажуулсан ажлуудыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022.07.04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. 

Материалын үнийн өсөлтийн зөрүү тооцох ажилд хамрагдаагүй 317 төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор магадлал хийж баталгаажуулах ажлыг зохион байгуулж, танилцуулах чиглэлийг Байнгын хорооноос өгсөн юм. 

Иймд төсөл арга хэмжээнээс хоцорсон аж ахуйн нэгж, компаниудын материалыг 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 28 хүртэл /Амралтын өдрүүдэд бүтэн цагаар ажиллана/ “Барилгын хөгжлийн төв” дээр хүлээн авч, магадлал хийх ажлыг зохион байгуулах тул бүрдүүлэх материалын иж бүрдлийг ханган идэвхтэй оролцох шаардлагатай байна. 

УИХ-ын намрын чуулганаар дараа оны төсвийг хэлэлцэх тул энэ хугацаанд материалаа ирүүлээгүй компаниудад дахин боломж олдохгүйг анхаарна уу. 2021 оноос хойшхи барилга угсралтын ажлын материалын үнийн өсөлтөд магадлал хийхэд баримтлах “ЗАГВАР МАЯГТ”-уудыг http://barilga.gov.mn/#/content/contentView/1042 сайтад дахин байршуулсан тул линкээр орж файлыг татаж авна уу.