Улсын Их Хурлаар нийт 341 хууль баталлаа
2022.07.07

Улсын Их Хурлаар нийт 341 хууль баталлаа

Монгол улсын Их Хурлын Хаврын ээлжит Чуулган  80 хоног хуралдаж нийт 341 хууль, Улсын Их Хурлын 44 тогтоол хэлэлцэн баталж  өчигдөр хаалтаа хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хувьд хаврын чуулганы хугацаанд:

  • Эдийн засагт чухал нөлөө үзүүлэх Зөвшөөрлийн болон Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Хүнсний хангамж аюулгүй байдлыг боловсронгуй болгох
  • Тариалангийн бүс нутагт хэрэгжиж буй бодлого хөтөлбөрийн хэрэгжилт тэдгээрийг оновчтой тодорхойлох,
  • Орон нутгийн хөгжлийн чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэг чиглэлд анхаарал хандуулж үр дүнд хүрч ажиллалаа.