Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг батлагдлаа
2022.07.08

Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг батлагдлаа

Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын Ээлжит чуулган өндөрлөлөө. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан бүрэн эрхийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж байна.

  • Баянзүрх дүүргээ 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн Зураглал – 2030” бодлогын баримт бичиг амжилттай батлагдлаа
  • Улаанбаатар хотод шинэ нийтийн тээврийг нэвтрүүлэх үүднээс LRT хөнгөн галт тэргийн асуудлыг хөндөж манлайлан ажиллаж байна
  • Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргалаа
  • Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг нэр бүхий 5 гишүүний хамт өргөн барив
  • Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо хуралдаж цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашид авах арга хэмжээ, түгжрэлийг бууруулах тухай асуудлаар хуралдлаа
  • Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо, хотоос сонгогдсон гишүүд 1 жилийн ойн босгон дээр Үндэсний соёл амралтын хүрээлэнд хуралдаж ногоон байгууламжийн асуудлыг хэлэлцлээ
  • Төр хувийн хэвшлийн тухай хуульд учир дутагдалтай байгаа зүйл заалтын талаар саналаа хэлэв
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тойрогтоо хийгдэж буй ажлуудыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нарын хамт танилцууллаа
  • Зайсан хоёр буюу “Дарь эх цогцолбор”-ыг ногоон байгууламж, явганы зам болгон тохижуулах талаар тус ойр орчмын 500 орчим иргэдтэй уулзаж саналаа солилцлоо
  • Эх үрсийн баярын тохиолдуулан “ХАЙРЛАЯ, ДЭМЖЬЕ” өдөрлөгийг Баянзүрх дүүргийн бяцхан хүүхдүүддээ зориулан зохион байгууллаа
  • Баянзүрх дүүргийн ЕБС-ийн 35 сургууль тус бүрийн англи хэлний багш нарыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
  • Баянзүрх дүүргийн 43 хорооны хэсгийн ахлагч нарын дунд “Хөгжил Дэвшил – Хамтын Хүч” уриан дор спортын тэмцээнийг зохион байгууллаа
  • Баянзүрх дүүргийн ЕБС-ийн 92,126-р сургуулийн төгсөх ангийн дүү нартаа зориулж “Мэргэжил бүхэн сайхан” тойрон аяллыг эхлүүлж Төрийн ордон, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс зэрэг газруудаар зочлуулж төрийн шат шатны ажил хэрхэн явагдаж буй талаар танилцууллаа
  • Баянзүрх “КАП” 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа
  • Баянзүрх дүүргийн 4-р хороо 600м авто замын ажил эхэллээ
  • Баянзүрх дүүргийн 23,28-р хороог холбосон 1.6км авто замын ажил эхэллээ
  • Баянзүрх дүүргийн 27-р хороо 1км авто замын ажил эхэллээ
  • Баянзүрх дүүргийн 8-р хороо Дотоод хэргийн Их сургуулиас Харуул алтай хотхоны зам засварын ажил дууслаа
  • Шархадны эцсээс Гачуурт хүртэл авто замаар холбон 4.27км авто зам, Улиастай голын дээр шинээр баригдах 97.3м гүүр угсралтын ажил эхэллээ
  • Улиастайн голын далан дээгүүр барьж буй 1.6км авто замын ажил эхэллээ
  • Баянзүрх дүүргийн 11-р хороо туул голын эрэг дагуух 3.7га талбайн амралт зугаалгын цогцолборын тохижилт эхэллээ
  • Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын эцсээс зүүн тийш хийгдэж буй 4.7км ажлын явцтай танилцлаа
  • Баянзүрх дүүргийн 23,28-р хороонд IGM-Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн барих ажлын зураг гарав
  • РЦНК урд талбайг чөлөөлж ногоон байгууламж болгох санал
  • EAST төвийг ногоон байгууламж болгох санал гаргалаа
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай автомашиныг хандивлалаа
  • Хаврын Их Цэвэрлэгээнд ажлын албаны хамт олонтойгоо нэгдлээ
  • Шаардлагатай иргэдэд өргөө цагаан гэрийн тусламжийг үзүүллээ
  • Seoul dance international олон улсын бүжгийн тэмцээнд Баянзүрх дүүргийн хүүхэд залуучуудаа дэмжин оролцов
  • Баянзүрх дүүргийн 9-р хороо “Бидний гудамж” төслийг амжилттай хэрэгжүүллээ
  • Баянзүрх дүүргийн иргэдээ төрийн ордонд хүлээн авч УИХ-ын үйл ажиллагаатай танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ "Миний бие УИХ-ын гишүүн боллоо гээд ард түмнээсээ холдох биш, эсрэгээрээ илүү ойр ажиллаж, шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, холбогдох асуудлыг бүх шатны байгууллагад уламжлан шийдүүлэх ажлыг ажлын албатайгаа хамтраад хийдэг. Иймд иргэн та 99144637 дугаарт холбогдож өөрийн санал хүсэлтээ илэрхийлээрэй" гэсэн юм. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn