Чингэлтэй дүүргийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа
2022.06.28

Чингэлтэй дүүргийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр, холбогдох дүүргийн удирдлагууд Чингэлтэй дүүргийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн цэвэрлэх байгууламжийн хувьд дэлхийн стандартад нийцсэн, сүүлийн үед жишиг болсон цэвэрлэх байгууламж юм. Улаанбаатар хотод гэр хороолол дунд баригдсан анхны байгууламж гэдгээрээ онцлог. Бохирыг 99.9 хувь цэвэршүүлдэг байна. Ингэснээр үнэр ялгарахгүй, гарч буй бохир ультра ягаан туяагаар шарагдаж цэвэршдэг гээд олон давуу талтай гэдгийг Чингэлтэй дүүргийн цэвэрлэх байгууламжын зүгээс хэллээ.

Харин Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр хэлэхдээ:

Цэвэрлэх байгууламжын бүтээн байгуулалт, "Дэд бүтцийн төв" төсөл Чингэлтэй дүүргийн гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдийг хашаандаа тав тухтай, цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн тухтай орчинд амьдрах боломжийг олгож байгааг харах таатай байна. Баянзүрх дүүргийн зүгээс бид "Дэд бүтцийн төв", Цэвэрлэх байгууламжийг хийж дүүргийнхээ иргэдийг мөн адил хашаандаа сайхан амьдрах нөхцөл байдлыг хангахын тулд ажиллах болно гэлээ.

“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдол бүрэн үгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлөөр хангагдана боломжтой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn