Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр 1350 хүн тэнцсэн
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 19 мянган хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдаж 5000-6000 хүн шинээр ажлын байртай болно гэсэн судалгаа гарсан байна. Бүх хүүхдээ цэцэрлэгтэй болгохыг хүлээвэл хамгийн багадаа 4-5 жил болох тооцоо байгаа. Иймээс УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхэд харах үйлчилгээний хуулийг баталж анхны хүүхэд харагч нарыг бэлтгэж эхлээд байна.
ХТҮГ-ын ахлах мэргэжилтэн Г.Саранхүү: Улсын хэмжээнд 2860 хүн хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр сургалтад хамрагдсан. Сургалтын дараа шалгалт авахад 1350 хүн буюу 52 хувь нь тэнцсэн байна. Хамрагдсан хүмүүсийн 96 хувь нь эмэгтэйчүүд, 52 хувь нь дээд боловсролтой, 18-35 насны хүмүүс 40 гаруй хувь нь байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...