2022.07.06

С.Ганбаатар: Газрын тосны материал бол тусгаар тогтнол, энергийн асуудал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Газрын тосны материал бол тусгаар тогтнол, энергийн асуудал. Монголын агаарын хилийн орон зайг гаднын орны мэдэлд мэдүүлэх болсоныг энэ өдөр оруулж ирж болохгүй. Цэцэд өгөхөөс өөр аргагүй зөрчил. Гаднын төртэй нийлж Монголын төр бензиний тухай ярихаас өөр гарц алга. Энэ хуулийн төслийн 7.2 дээр Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлдэг бол хяналтад байдаг нэгжээрээ борлуулахыг хориглоно гэж заасан байна.

Энэ бол Уул уурхайн яамны сайдын асуудал биш, ҮАБ-аар ярих асуудал. Одоо онгоцны түлш цаашдаа АИ-92 бензинээ гаднын төрөөс асууж авах нь ээ. Энэ ярьж байгаа орны ТӨК-тай ярьж тохирсон манайхаас өөр ямар улс байгаа вэ. Миний судалснаар ийм улс байхгүй. Оросын ТӨК-тай найр тавьж байгаад хүнд байдалд орсон орон бий. Нуухын авах гээд нүдийн сохолвоо. Гадны төрийн компани мэдэлд оров оо. Олон улсын хоригт орохгүй гэсэн баталгаа байна уу?

Түүний асуултад УУХҮЯ-ны сайд Г.Ёндон хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn