Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дүрмийг соёрхон батална
2009.10.30

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дүрмийг соёрхон батална

УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газраас санаачлан боловсруулсан лон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дүрмийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн эрчим хүчний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж дэлхий дахинд дэлгэрүүлэх зорилгоор Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг /ҮУСЭХА/ байгуулах талаар ХБНГУ-ын гаргасан санаачлагыг дэлхийн улс орон, олон улсын байгууллагууд дэмжиж ирсэн байна. Тус агентлагийг үүсгэн байгуулах олон улсын бага хурал энэ оны нэгдүгээр сарын 26-27-ний өдрүүдэд ХБНГУ-ын Бонн хотод болж дэлхийн 124 орны Засгийн газрын төлөөлөгчид, олон улсын 6айгууллага, төрийн болон төрийн бус 46 байгууллагын төлөөлөгчид оролцсоноос ОУСЭХА-ийн дүрэмд 75 орны төлөөлөгч гарын үсэг зурснаар уг агентлагийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ. Монгол Улсыг төлөөлж Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван энэ дүрэмд гарын үсэг зурсан юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.