Баяндэлгэр суманд ажиллалаа
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллаж "Сумын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо-2022" зөвлөгөөнд оролцлоо.
Энэ үеэр иргэд хөдөлмөрчид, эмэгтэйчүүдтэйгээ уулзан, УИХ, ЗГ-аас орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.
Уулзалтаар Баяндэлгэр сумын эдийн засгийн үндсэн салбаруудын хөгжлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг ахиуах чиглэлээр:
Малын үүлдэр угсааг сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, эсгий үйлдвэрлэл болон "Бамбагар цагаан" эсгий гутлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, борлуулалтын сүлжээг өргөтгөх талаар иргэд хөдөлмөрчид, сум орон нутгийн удирдлагуудтай санал солилцож, төлөвлөгөө гарган, хамтран ажиллахаар боллоо.
Сумын 100 жилийн ойг угтан Төв замаас-Баяндэлгэр сумын төв хүртэлх 2,4 км хатуу хучилттай автозамын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх чиглэлээр Н.Энхболд гишүүн болон аймгийн удирдлагуудтай хамтран анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн сумын Нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн судалгааг нарийвчлан авч, ирэх онд багтаан үе шаттай шийдвэрлэх талаар танилцуулсан байна.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.12
2024.12.11