УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй баялаг бүтээгчдээ дэмжиж дотоодоосоо худалдан авалт хийцгээе
УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны томоохон чулууны үйлдвэрүүдийн нэг болох Ховд аймгийн Жаргалант суманд байрлах “Буянт стандарт ХХК-ны үйлдвэртэй танилцлаа.
Уг чулууны үйлдвэр нь хоногт 100 м2 чулуун хавтан, 120м2 шоо чулуу үйлдвэрлэдэг бөгөөд барилгын бүх төрлийн чулуу, гудамж талбай, явган хүний зам, замын чулуун хашлага, чулуун зам, ландшафтны чулуу, замын шоо чулуу зэрэг бүх төрлийн чулууг үйлдвэрлэж, дотооддоо нийлүүлж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бид импортын хараат байдалтай байгаа энэ хэцүү цаг үед бор зүрхээрээ эх орныхоо хөгжлийн төлөө чадлаараа зүтгэж буй том, жижиг үйлдвэрүүдээ алга ташин бодитой дэмжиж, аль болох төрийн дарамтгүйгээр чөлөөтэй бизнес эрхлэх бололцоог бүрдүүлэх шаардлагатай. Нэг ч гэсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа баялаг бүтээгчдээ дэмжиж дотоодоосоо худалдан авалт хийцгээе" гэж онцоллоо.
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.13
2024.11.04