Эмч ажилтнуудыг сургах ажил удахгүй эхэлнэ
БНСУ-ын хот, аймгуудын ИТХ-ын Дарга нарын зөвлөл /нийт 17 бүс байдгаас 13 бүсийн дарга/ анх удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсад УИХ-ын гишүүн, МБҮА-н дэд ерөнхийлэгч Д.Өнөрболорын урилгаар айлчилж байна.
БНСУ-ын Чүнчон аймгийн ИТХ-ын дарга төлөөлөгчдийн албаны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд санал солилцов.
Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг чадавхижуулахад анхаарч санаачилга гаргасны үр дүнд 550 мянган долларын санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэхээр болсон. Эмч ажилтнуудыг сургах ажил тун удахгүй эхлэх юм.
Холбоотой мэдээ
2024.06.20
2024.06.20
2024.06.15