2022.06.10

"Хөгжлийн түүчээ-Төв аймаг" эдийн засгийн чуулган болж байна

Энэхүү эдийн засгийн чуулганд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Н.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцож байна.

Аймгийн эдийн засгийн чуулганаар “Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал орчмын хот байгуулалтын асуудлууд, Зуунмод хотын хөгжлийн цаашдын чиг хандлага”, “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, Үйлдвэр технологийн парк, түүний хүрээнд хэрэгжих төслүүд”, “Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой” гэсэн үндсэн 3 салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж, санал, хэлэлцүүлэг өрнүүлэн, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлохыг зорьж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn