Хуурамч диплом, хуурамч дүн үйлдэхээс сэргийлэх боломжтой боллоо.
Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, Корекс компани хамтран дээд боловсролын төгсөгчдийн баримт бичиг, дипломыг "Блокчейн" технологид оруулах санамж бичиг байгууллаа.
Блокчэйн сүлжээнд шилжсэнээр хуурамч дүн, хуурамч диплом үйлдэхээс сэргийлэх, баримт бичгийн лавлагааг мэдээллийн технологийн шийдлийг ашиглан лавлах боломж бүрдэх болно.