Хөдөлгөөнт эргүүлийнхэн нэмж 20 машинтай боллоо
2009.10.22

Хөдөлгөөнт эргүүлийнхэн нэмж 20 машинтай боллоо

Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар байгуулагдаад жил найман сарын хугацаа өнгөрчээ. Өчигдөр Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 225 дугаар захирамжаар тусгай тоноглол бүхий 20 автомашины Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт гардууллаа. Ингэснээр нийслэл хот нийтдээ 70 хөдөлгөөнт эргүүлийн машинтай болж байгаа юм. 2009 оны эхний 9 сарын байдлаар Мэдээлэл,шуурхай удирдлагын төв 102 –т нийт 132519 дуудлага, мэдээлэл ирснээс хөдөлгөөнт эргүүлийн чиглэлүүд гэмт хэрэг, зөрчлийн холбогдолтой 94662 дуудлага, мэдээлэл буюу нийт дуудлага, мэдээллийн 71.5 хувь, иргэдээс 11429 дуудлага, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн, 563 гэмт хэргийг илрүүлж, 899 гэмт хэргийг таслан зогсоож, нийт 1462 гэмт хэргийг шуурхай илрүүлж, таслан зогсоож харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.