2022.05.12

Б.Баттөмөр: Олон улсын далайн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллахаар төлөвлөж байна вэ

УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Манай улсад далайн мэргэжилтэн хэр их байдаг вэ. Далайн захиргаанд хэчнээн хүн одоогоор ажиллаж байна вэ?

2019 онд өргөн барьсанаас хойш 3 жилийн дараа хэлэлцэж байна. Мэдээж энэ хугацаанд их далайд маш их өөрчлөлт гарсан. Тэгэхээр энэ хуулийн төсөлд эдгээртэй холбоотой зохицуулалтаа хэр зэрэг тусгасан бэ?

Умард Ирланд- Их Британи Улсын Далайн захиргаа, Эргийн хамгаалалтын агентлаг, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үнэлгээ хийж, санал боловсруулаад /2022.03.01/-нд Далайн захиргаанд 38 хуудас бүхий үнэлгээг өгсөн байна. Энэхүү саналуудаас тусгасан уу?

Олон улсын далайн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

Олон улсын конвенцад далайд гарцгүй оронд маш их боломжийг олгосон байдаг. Энэ боломжуудыг монголчууд хэрхэн ашигладаг вэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn