2022.05.10
Х.Болорчулуун: Мөнгөний бодлого, зээлийн хүүг хэрхэн тогвортой барих вэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Банкны тухай хууль гараад нэгж хувьцаа эзэмших хувьд хязгаарлалт тогтоосон. Ингэхгүй бол болохгүй байсан. Монголд ашигтай байгаа бизнес рүү монопол болж буй банк ордог. Банк уу, ААН үү, бизнесийн байгууллага уу гэдэг нь мэдэгдэхээ больсон. Монголд байгаа банкууд банк бус байгууллагын шинж чанартай байна.
Банкны системийн буруу бодлогоос болж инфляц өсдөг. Бодлогын хүү нь 6.5 байснаа гэнэт 9 хувь болж өслөө. Манайх шиг гэнэт 2.5 хувиар өсдөг газар байхгүй. Монгол банк бодлогын хүүгээ хэзээ бууруулах вэ? Төсөөлөл байна уу? Үүнээс болж эдийн засаг хумигдана.
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn