Э.Батшугар: Нийгмийн даатгалын 50 хувийг том зургаар нь харвал чухал ач холбогдолтой
УИХ-ын гишүүн Э.Батшугар Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл, 2022 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлт болоод Төрийн хэмнэлтийн тухай ярилцлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулиар 1500 гаруй ажлын байрыг хассан. Олон дэд даргатай төрийн өмчит компаниудын асуудал хөндөгдсөн. Зөвлөхүүдийн тоог багасгах зэрэг арга хэмжээг авсан.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn