"Текник үйлчилгээний дундын төв"-ийн үйл ажиллагаа эхэллээ
Дархан бол ХАА, газар тариалангийн бүс нутаг. Гэхдээ тариаланч, ногоочдын хамгийн том асуудал нь хүн хүч, техникийн хүртээмж, дутагдал байдаг.
Тиймээс УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын санаачилгаар "Текник үйлчилгээний дундын төв" байгуулж, заавал үнэтэй техник авалгүйгээр хямд үнээр дундаа түрээслэх боломжийг судалж, орон нутгийн удирдлагуудтай хамтран салбарын яам, ХАА-г дэмжих сангаар багагүй хөөцөлдсөний дүнд иж бүрдэл бүхий 10 тракторыг Дарханы 60 жилийн ойгоор гардуулж өгсөн. Тэгвэл энэ хавраас тус төвийн үйл ажиллагаа эхэлж байгаа юм байна.
Тоног төхөөрөмж авч чаддаггүй, өндөр үнэтэй түрээслэх боломжгүй өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг тариаланчид, ногоочиддоо Дундын төв бааз учраас байж болох хамгийн бага үнээр түрээслэх зохицуулалт хийгдэх аж. Дөнгөж үйл ажиллагаа нь эхэлж байгаа тул одоогоор газар хагалах, төмс тарих үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Цаашид тоног төхөөрөмж материаллаг баазыг нэмэгдүүлэх, үйлчилгээний нэр төрөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх дээр хичээж ажиллахаа Г.Дамдинням гишүүн илэрхийллээ. Үйлчилгээ, түрээсийн мэдээллийг 99037996 утсаар холбогдож тодруулах боломжтой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn