Ахмад жүдочид ганзага дүүрэн ирлээ
2011.06.20

Ахмад жүдочид ганзага дүүрэн ирлээ

Германы Франкфурт хотод энэ сарын 16-19-нд жүдо бөхийн мастер ангиллын /ахмадын/ ДАШТ болов. Манай жүдочид 2007 онд анх ахмадын ДАШТ-д оролцоход Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням түрүүлж байсан юм. Энэ удаагийн тэмцээнд 49
 орны эрэгтэй 891, эмэгтэй 147, нийт 1038 ахмад жүдоч хүч үзлээ. Германы татамид манай улсаас 29 жүдоч оролцсон бөгөөд дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн М-4 ангиллын 73 кг-д Монгол Улсын гавъяат тамирчин Д.Баттулга, ОУХМ С.Эрхэмбаяр /М-5, 90/, нар мөнгө, гавъяат тамирчин Б.Буядаа /М-8, 90/, Г.Жамсран /М-5, -100/, ОУХМ Д.Батсайхан /М-2, 90/ хүрэл, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Алтансувд /F-4, +78/, Р.Дэчинмаа / F-3, 70/ мөнгө, гавъяат тамирчин Х.Батхишиг / F-2, -78/, С.Нарантуяа / F-2, 63/, Ш.Ариунаа F-3, 70/ нар хүрэл медаль хүртсэн байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.