Баянгол дүүргийн ЕБС-ын хүүхдүүдэд С.Эрдэнэ гишүүн бэлэгээ өглөө
2011.06.02

Баянгол дүүргийн ЕБС-ын хүүхдүүдэд С.Эрдэнэ гишүүн бэлэгээ өглөө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ  Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 73, 70, 13, 20, “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулиудад компьютерийн иж бүрэн кабинет, төрийн өмчийн 30 цэцэрлэг тус бүрт иж бүрэн компьютер, принтер, хувилагч, проектор зэргийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан хүлээлгэн өглөө.

 

Өнөөдөр оюуны хөрөнгө оруулалт хийдгээрээ боловсролын салбар бүхний анхаарлын төвд байж, цаашид ч байх учраас энэ салбарт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ихээхэн анхаарал тавьж  ажиллаж байна. Тэрээрээр мэдээллийн  нэгдсэн сүлжээ, сан бий болгох, мэдээллээр  үйлчлэх боломжийг бүрдүүлэх, техник хангамжийн талаар мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн орчин үеийн түвшинд сургалт явуулах болоод мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх техник, тоног төхөөрөмжөөр хангах  шаардлагатай байгааг харгалзан  энэхүү ажлыг санаачлан хийсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.