2009.10.12
УБ хотод 15900 гаруй айл гэрэл цахилгаангүй байна
Улаанбаатар хотод 15900 гаруй айл гэрэл цахилгаангүй амьдарч байна. Тэднийг цахилгаанаар хангах ажлыг Нийслэлийн захирагчийн ажлын албаны Инженерийн
байгууламжийн хэлтэс, Барилга, хот байгуулалтын газраас эхлүүлжээ. Найман тэрбум төгрөг төсөвлөсөн энэ ажлыг оны өмнө дуусгахаар ажлын хэсэг гарсан байна. Ингэхдээ эхний ээлжинд зөвшөөрөлтэй газарт буусан айлуудаас ажлаа эхлэх гэнэ.
Үерийн далан суваг болон барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан, газрын зөвшөөрөлгүй айлуудыг эрчим хүчээр хангахгүй юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.