МҮЭХ худалдаа эрхлэгчид болон худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо
2022.04.07

МҮЭХ худалдаа эрхлэгчид болон худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр (2022.04.07) МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Нарантуул Олон Улсын Худалдааны төв"-ийн удирдлага, худалдаа эрхлэгч ҮЭ-ийн гишүүдтэй уулзаж, албан бус салбарт ажиллаж байгаа түрээсийн худалдаа эрхлэгчдийн тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал солилцлоо.

Тус төвд албан бус тоогоор 11 мянган түрээсийн худалдаа эрхлэгч ажилладаг байна.

Үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Нарантуул ОУХТ-ийн гүйцэтгэх захирал Я.Болдсүхтэй уулзаж, тус төвийн захиргаа ҮЭ-ийн хорооны Хамтын гэрээг байгуулж, түрээсээр худалдаа эрхлэгч иргэдийн хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх мөн Олон Улсын Худалдааны Төвийг нүүлгэн шилжүүлэхийг худалдаа эрхлэгчид эрс эсэргүүцэж байгааг уламжилж, тэдний ажил амьжиргаанд эрсдэл үүсэхээс сэргийлж ҮЭ-ийн хороотойгоо хамтран нэгдмэл санаагаар ажиллахыг МҮЭ-ийн Холбооны удирдлагууд хүслээ.

Харин Нарантуул ОУХТ-ийн гүйцэтгэх захирал Я.Болдсүх үйл ажиллагааныхаа талаар тайлбарлаж, тус худалдааны төв өөрийн эзэмшлийн газрынхаа 50-иас илүү хувийг автомашины зогсоолоор ашигладаг тул хотын түгжрэлийг үүсгэх нөхцөл болдоггүй бөгөөд захын ойр орчмын авто зам нарийн, орц, гарц багатайгаас болж замын түгжрэл үүсдэг тиймээс захыг нүүлгэх тухайд эсрэг байр суурьтай байдаг тухайгаа хэллээ.

Тус уулзалтад МҮЭ-ийн холбооны ҮЭ-ийн гишүүнчлэл, зохион байгуулалтын газрын дарга С.Өнөрбилэг, ХАБЭА-н хэлтсийн мэргэжилтэн Б.Даваабаяр, ЖДҮХАҮАЖСА-ны Салбарын ҮЭ-ийн холбооны дарга Х.Батбаяр, Нарантуул ОУХТ-ийн худалдаа эрхлэгчдийн ҮЭ-ийн хорооны дарга Ц. Мягмар нар тус тус мэдээлэл хийлээ.