
2022.03.30
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, АНУ-ын Элчин Сайдын Яамны ажилтантай уулзлаа
Өнөөдөр /2022.03.30/ МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны Улс төрийн ажилтан Иан Роздилски, улс төрийн хэлтсийн ажилтан Э.Номин нартай уулзав.
Уулзалтаар МҮЭ-ийн холбооноос иргэдийн хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, Хөгжлийн зорилтууд, шинэчлэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.