БНХАУ-ын парламентын төлөөлөгчид ирнэ
2009.10.09

БНХАУ-ын парламентын төлөөлөгчид ирнэ

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны дэд дарга Сан Гуовэй тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын урилгаар аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд манай оронд айлчлахаар ирэх даваа гаригт хүрэлцэн ирнэ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны дэд дарга Ли Шувэнь, Бээжин хотын АТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Жао Фэншань болон Байнгын хорооны зарим гишүүд, Байнгын хорооны Тамгын газрын ажилтнууд багтсан байна.

БХАТИХ-ны төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхахын зэрэгцээ Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан Хятадын кино өдрүүд, “Найрамдал-хамтын ажиллагааны нэгэн жаран” сэдэвт түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм. Мөн УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Г.Батхүү бүлгийнхээ гишүүдийн хамт зочдыг хүлээн авч уулзана.

Зочид манай оронд байх хугацаандаа Гандантэгчинлэн хийд, ноолуурын “Говь” үйлдвэр, Булган аймгийн Баяннуур суманд зочлох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.