Монгол-Европын холбооны хамтарсан хорооны хурал болно
2009.09.25

Монгол-Европын холбооны хамтарсан хорооны хурал болно

Энэ сарын 28-29-ний өдөр Брюссель хотноо Монгол Улс-Европын Холбооны Хамтарсан хорооны 12 дугаар хурал болно.

Хуралдаанаар Монгол Улс болон Европын холбооны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл хийнэ.
Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн олон улсын байгууллага дахь Монгол Улсын оролцооны талаар мэдээлэл хийх юм.
Талууд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах хүрээнд :
- Хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
- 2007-2010 оны Хөгжлийн Хамтын Ажиллагааны Баримжаалсан хөтөлбөр
- 2007-2013 онд мөрдөх Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн явцтай танилцсан болон Европын Холбооны бусад хөтөлбөрийн хүрээнд хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар Европын Комиссын мэдээллийг сонсоно.
Мөн хуралдаанаар уул уурхай, түлш, эрчим хүч, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах талаар яриа, хэлэлцээ хийн эцэст нь Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм.
Хамтарсан хуралдааныг манай талаас Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс-Европын Холбооны Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболд тэргүүлнэ.
Шадар сайд тэргүүтэй төлөөгчид 2009 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эх орноосоо мордоно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.





0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.