Д.Сумъяабазар: Авлигаас салах ажлыг системтэйгээр хийнэ
2022.04.04

Д.Сумъяабазар: Авлигаас салах ажлыг системтэйгээр хийнэ

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Шударга ёсыг эрхэмлэе" зөвлөгөөний үеэр байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр эдийн засаг, эрх зүй, засаглалын реформ хийхээр зорьж байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна.

Шударга ёсыг эрхэмлэх уриан дор нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагч нар ажиллаж, авлига хүнд суртлыг бид хамтдаа арилгана. Авлигаас салах ажлыг системтэйгээр хийнэ. Газар шинэчлэлтэй холбоотой реформ хийхээр төлөвлөөд байна. Нийслэлтэй хувьд эрх зүйн шинэчлэл хийхээр бэлдэж байгаа.

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог байнгын хороо болгох саналтай байна. Дэлхийн жишигт хүрсэн хотуудыг судалж үзээд есөн бүлэг бүхий 38 стандартыг батлуулсан. Хотын дүрмийг боловсруулахаар ажиллаж байгаа.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжин сууриар нь өөрчлөлт хийх ёстой. Нийслэлийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байна" гэв.