
2022.04.01
Ирэх жил Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Монгол- Канадын Парламентын бүлгийн даргын хувиар Канадын ГХЯ-ны Хойд азийн бүс хариуцсан газрын захирал Велдон Эпп болон тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкоф нартай уулзлаа.
- Ирэх жил Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Бид хагас зууны хамтын ажиллагаа, ололт амжилтаа бататгах, цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь нэн чухал юм.
- Канад Улс нь манай уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд уг статусаа хадгалах, өргөжүүлэх түүнчлэн боловсролын салбарт хамтран ажиллах гарц, боломжуудын тухайд санал солилцлоо.
- Ялангуяа Монгол хүүхдүүдийг Канад улсад суралцуулах, манай боловсролын системийг дэлхийн стандартад хүргэхэд тус улсын туршлага, дэмжлэгийг авах зэрэг чиглэлд тодорхой чиглэлд ярилцсан юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn