
2022.03.04
Бүгд Найрамдах Солонгос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Ё Хунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Дорноговь аймаг, БНСУ-ын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, Дорноговь аймгийг БНСУ-ын муж хотуудтай холбон боловсрол, эрүүл мэнд, газар тариалан, хүлэмжийн аж ахуй, төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, ажиллах хүчний чиглэлээр хамтран ажилуулахаар боллоо.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn